dobu.mndobu

Монгол Улс Иогийн Азийн аваргатай боллоо

Монгол Улс Иогийн Азийн аваргатай боллоо

Энэ сарын 24-27-ны өдрүүдэд Энэтхэг улсын Нью Дели хотод зохион байгуулагдсан Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд манай тамирчин О.Бэлгүтэй найман ангиллаар оролцон нэг алт, долоон мөнгөн медаль авчээ.

Тэрбээр Эрдэнэс Тавантолгой ХК-д гаалийн мэргэжилтнээр ажилладаг бөгөөд 2022 оноос Намасте Иога Монголиа төвд Иогоор хичээллэж дараах амжилтыг гаргасан аж.

Тодруулбал:

- 2022, 2023 оны Монгол Улсын Иогийн улсын аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд алт,  мөнгөн медаль

-2022, 2025 оны Дэлхийн иогийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд хагас финалд шалгарч байжээ.

Мөн тус тэмцээний эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд М.Энхбилэг гурван мөнгө, нэг хүрэл, А.Насандэлгэр нэг мөнгө, Н.Марал гурван хүрэл, Т.Ялгуун хоёр хүрэл  медаль хүртэж 18 медалийн тоогоор Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс  2 дугаар байр эзэллээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.