0
УБЦТС ТӨХК нь жил бүр зохион байгуулдаг хэрэглэгчдийн гадна цахилгаан хангамжийн ашиглалт, аюулгүй байдалд ээлжит бус үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх арга хэмжээг 2025 онд өргөжүүлж, төвөөс алслагдмал байршилд оршин суудаг хэрэглэгчдэдээ зориулж цахилгаан эрчим хүчтэй холбоотой бүх төрлийн мэдээлэл зөвлөгөө өгөх түр явуулын цэгүүдийг ажиллуулах гэж байна.
Өдөрлөг тавдугаар сарын 6-10-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд түр явуулын цэгүүд доор дурдсан өдрийн хуваарь, байршлуудад 11-16 цагийн хооронд байрлаж, цахилгааны хэмнэлт, үнэ тариф, төлбөр тооцоо, тоолуур хэмжих хэрэгсэл, техникийн нөхцөл олгохтой холбоотой мэдээлэл зөвлөгөө өгөх, оруулгын кабель утас, гал хамгаалагчаа бэлдсэн 220В-ын хэрэглээтэй хэрэглэгчдэд сольж, угсрах техникийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.
2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр:
-ХУД 6 дугаар хороо, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн гадна талбайд;
-СХД 32-р хорооны байранд;
-БЗД 21-р хороо, 127 дугаар сургуулийн гадна талбайд;
-ЧД 14-р хороо, 5 буудал Далайхүү худалдааны төвийн гадна талбайд;
-БГД 3, 4-р хороолол Байгаль эх цогцолборын талбайд;
-Төв аймаг Зуунмод сум Зүүндэлгэр 4-р багийн байранд.
2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр:
-ХУД 12-р хороо, 10-р сургуулийн гадна талбайд;
-СХД 1-р хороо Ариун Гүнгэрваа худалдааны төвийн гадна талбайд;
-БЗД 10-р хороо Амгалан захын гадна талбайд;
-СБД 11-р хороо “Go to market” дэлгүүрийн гадна талбайд;
-БГД 21-р хорооны байранд.
2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр:
-ХУД 22-р хорооны байранд;
-СХД 16-р хороо, 3-р үйлчилгээний төвийн баруун талд "Хөх чоно" дэлгүүрийн гадна талбайд;
-БЗД 22-р хороо Булган Асайт төвийн гадна талбайд;
-БГД 23-р хорооны байранд;
-СБД 19-р хороо “Хэрэмхэн” дэлгүүрийн урд талд;
-НД 5-р хорооны байранд.
2025 оны тавдугаар сарын 9-ний өдөр:
-ХУД 13-р хороо, 7 дугаар хэсэг 165 дугаар сургуулийн гадна талбайд;
-СХД 34-р хороо, Буман-Өлзий хорооллын гадна талбайд;
-БЗД 23-р хороо Улиастайн уулзвар Миний дэлгүүрийн гадна талбайд;
-ЧД 5-р хороо Ялалтын талбайд;
-СХД 21-р хороо “Баярлалаа” дэлгүүрийн зүүн талд;
-НД, Налайх захын талбайд;
-Төв аймаг Батсүмбэр сумын ЗДТГ-ын гадна талбайд.
2025 оны тавдугаар сарын 10-ны өдөр:
-ХУД 14-р хороо "Өлзийт хадгаламж зээлийн хоршоо"-ны байранд;
-СХД 40-р хороо Баянхошууны тойрог "УБЦТС ТӨХК-ийн СХ ХҮТ-ийн салбар танхим-2";
-БЗД 20-р хороо Гачуурт төв "Монгол шилтгээн"-ий гадна талбайд;
-БЗД 11-р хорооны байранд;
-ЧД 24-р хороо Жигжид зуслангийн уулзвар;
-СБД 16-р хороо "Бэлх зах"-ын гадна талбайд;-СХД 21-р хороо Зуунмод төвийн Рашаант хэсгийн ажлын байранд болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.