0

Өнөөдрийн байдлаар аравдугаар сарын 10-нд эхлэхээр төлөвлөж байсан бүртгэл хойшилсон. Одоогоор тов тодорхой болоогүй байна.
ХААНА, ЯАЖ БҮРТГҮҮЛЭХ
Төрийн Орон Сууцны Корпорцийн мэдээлснээр, бүртгэлийг tosk.gov.mn гэсэн цахим хуудсаар авч, E-Mongolia ДАН системээр иргэдийг баталгаажуулна.
Бүртгэл эхлэхэд:
1-р алхам: https://tosk.gov.mn сайтад орж, “Солонго 1, 2”-ын бүртгэлийн зарыг нээнэ.
2-р алхам: Зар дээрх албан ёсны бүртгэлийн холбоосоор орж, ДАН-аар өөрийгөө баталгаажуулна.
3-р алхам: Системийн зааврын дагуу мэдээллээ бөглөнө.
4-р алхам: Төрийн мэдээллийн сангаас өөрийн мэдээллийг авах зөвшөөрлөө өгнө. Гэр бүлийн гишүүний зөвшөөрөл шаардвал тухайн хүн мөн баталгаажуулна.
5-р алхам: Хүсэлтээ илгээж, амжилттай илгээгдсэн эсэхийг шалгана.
ИРГЭН ТА ЮУ БЭЛДЭХ ВЭ
• Регистрийн дугаар, өөрийн нэр дээрх утасны дугаар, цахим шуудангийн хаяг
• “E-Mongolia” ДАН системд нэвтэрч чадаж байгаа эсэхээ урьдчилан шалгах
• Оршин суугаа хаяг, ам бүл, гэрлэлтийн бүртгэл, нийгмийн даатгалын мэдээллээ нягтлах
• Хэрэв та хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогоо нотлох баримтаа бэлдэээрэй. Орлого нотлох баримтыг ХУР системээс тодорхойлох боломжгүй үед баримт хавсаргахаар журамд заасан байдаг.
• Иргэний үнэмлэхийн лавлагаа
• Ошин суугаа хаягын тодорхойлт
• Ам бүлийн тодорхойлт
• Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
• Зээлийн лавлагаа
• Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх тодорхойлт зэрэг лавлагааг зөвшөөрлийн дагуу ХУР системээс авна.
“Улаанбаатар хотод байнга оршин суудаг байх” шаардлагатай тул хөдөө орон нутгийн иргэд хамрагдах боломжгүйг анхаарна уу.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.