dobu.mndobu

Сурагчдад “Битүү шөл” хийж идэх гэрийн даалгавар өгөхийг уриалжээ

Сурагчдад “Битүү шөл” хийж идэх гэрийн даалгавар өгөхийг уриалжээ

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой энэ сарын 26-нд тохионо. Улмаар энэхүү өдөр Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг сурталчлах, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг олон нийтэд тайлбарлан таниулах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөжээ.

Үүний нэг нь энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын уур амьсгал бүрдүүлж, монгол айл өрх бүр үндэсний бахархлаа илэрхийлсэн уламжлалт хоол, зоогийг гэртээ хийж хүртэхийг уриалж, энэ түүхэн баярын ширээний гол зоогийг “Битүү шөл” байх нь зүйтэй хэмээн УИХ-ын Тамгын газраас уриалж, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалд албан бичиг хүргүүлсэн байна.

Уг албан бичигт энэ уриалгыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ сарын 26-ны  өдөр улсын хэмжээнд ерөнхий боловсролын бүх сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гэрийн даалгаварт гэр бүлээрээ “Битүү шөл” хийж идэх даалгавар өгөх мэдээллийг хүргэхийг салбарын яамнаас хүсжээ. 

Хуваалцах:

|
Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

13 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.