0
УИХ-ын төсвийн байнгын хороо хуралдаж, 2025 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав.
Тодруулбал, Өнөөдөр (2024.11.22) УИХ дахь АН, МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Үүний дараа Төсвийн байнгын хороо хуралдаж, уг асуудлыг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжлээ.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийг УИХ-ын гишүүн Т.Аубакир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.