dobu.mndobu

Мэргэжил сонголтын зөвлөгөөг үнэгүй өгнө

Мэргэжил сонголтын зөвлөгөөг үнэгүй өгнө

Энэ сарын 19-21-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025”  арга хэмжээг зохион байгуулах гэж байна. 


Өдөрлөгт улсын болон хувийн их, дээд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаад дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр, өөрийн хүсэлд тулгуурлаж мэргэжлээ зөв сонгохын давуу тал, зөвлөгөө, оношлогоог үнэгүй өгнө. Өдөрлөгийн үеэр боловсролын салбарын мэргэжилтнүүд панел хэлэлцүүлэг өрнүүлнэ. “Цонхоо нээ” төслийн хүрээнд тайзнаа дэглэсэн “Тойрог” бэсрэг драмын жүжгийг тавина. 


Эцэг эх, оюутан залуус, боловсролын салбарын төлөөлөл та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.