0
УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.11.22/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувийн саналаар хоригийг хүлээн авах санал дэмжигдлээ.
Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ-аас парламентад суудалтай намуудын төлөөлөл болон гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулахаар шийдвэрлэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.