dobu.mndobu

Тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, пиво зарахгүй

Тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, пиво зарахгүй

Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тодруулбал уг аян нь тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой ажээ.

Уг ажлын хүрээнд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд  тамхи худалдахгүй байхыг аж ахуйн нэгж, байгууллагад уриалж байна. Түүнчлэн “Дэлхийн тамхигүй өдөр”, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх хоёр өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов. Аяныг дэмжин ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.