dobu.mndobu

Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ

Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 119 дэх удаагийн ээлжит барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, сумын заан Ганбаатарын Пүрэвбаатар 10 даван анх удаагаа түрүүлж, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Амарсайханы Тодмагнай үзүүрлэв. 


Гуравт Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын 4 түрүүтэй заан Сэргэлэнгийн Эрхэмбаяр шалгарсан бол тавд Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын 4 түрүүтэй заан Д.Мягмаржав, Ховд аймгийн Мөст сумын харьяат,”Ховд” дэвжээний бөх, сумын баяр наадмын 3 түрүүтэй заан Отгонбаярын Чадалбат нар шалгарлаа. 


Есөд Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Завхан” дэвжээний бөх, сумын баяр наадмын 7 түрүүтэй заан Г.Анх-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Хилчин спорт хороо, "Хангалын бор овоо" ХХК, “Өнө мөнх” констракшн, "Таванхан" дэвжээний бөх, сумын баяр наадмын 3 түрүүтэй заан А.Амархүү, Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, сумын баяр наадмын 2 түрүүтэй заан А.Мягмарсүрэн, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдартан” клубын бөх, сумын заан Г.Цэрэнтогтох нар үлдэв. 


Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог "Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал"-ыг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, сумын заан Д.Нарантулгад, "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал"-ыг Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, сумын заан А.Тодмагнайд тус тус олгов. Шагналыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ҮБХ-ны тэргүүн А.Ганзориг, мөн тус сумын харьяат, бизнес эрхлэгч, бөхийн хорхойтон Б.Баатархүү нар уламжлал ёсоор олгосон юм. "Уран барилдааны тусгай шагнал"-ыг Увс аймгийн Цагаанхайрхан сумын заан А.Мягмарсүрэнд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын заан Д.Лхагваболдын зүгээс гардуулав.
Мөн шөвгийн гурван бөхөд Сүлд телевиз уламжлалын дагуу өөрийн бай шагналыг гардууллаа. 


Маргааш /2024.11.24/ 13:00 цагаас Монгол улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай. 
3 хүн, бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Эх сурвалж: МҮБХ

Хуваалцах:

|
Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

16 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.