dobu.mndobu

Ерөнхий сайд хэвлэлд нээлттэй ярилцлага өгөхөөр болжээ

Ерөнхий сайд хэвлэлд нээлттэй ярилцлага өгөхөөр болжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд нээлттэй ярилцлага өгөхөөр болжээ.

Тодруулбал, Өмнөх Ерөнхий сайд нар олон нийтэд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулдаг байсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш нийт дөрвөн удаа ярилцлага өгсөн байгаа юм. Тэдгээр нь шууд дамжуулалт бус, урьдчилан бэлтгэсэн, олон нийтийн хүссэн асуултад хариулаагүй шинжтэй байсан. Иймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг олон нийтэд нээлттэй, ил тод, шууд ярилцлагад орохыг шаардан албан бичиг хүргүүлсэн юм. Уг албан бичгийн хариу иржээ. 

Ингэхдээ "Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Ерөнхий сайдын зүгээс "Итгэл хүлээлгэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тавдугаар сарын 28-нд хүргүүлээд байна.

Уг тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй ярилцлага өгнө" хэмээсэн байна.  

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.