0
"Зуны зугаа" тоглолтын үеэр бусдын биед халдсан, танхайрсан гэх 35 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, өчигдөр (2025.05.31) “Зуны зугаа” тоглолтын үеэр өсвөр насны хүүхдүүд гуяндаа хутгалуулж олон тооны шарх авсан талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад шөнийн 03:30 цагийн орчимд бүртгэгдсэн байна.
Хохирогчийг тоглолт үзэж байхад нь гуя хэсэгт зүсэж гэмтээжээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Шалгалтаар хэргийг үйлдсэн этгээдүүдийг барьсан бөгөөд уг асуудалд холбогдуулан 20 орчим хүнийг шалгаж байна.
Хутгуулсан гэх гурван хохирогч байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.