dobu.mndobu

Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд “Монголын төмөр зам” төхк 300 ширхэг хагас вагоныг ашиглуулна

Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд “Монголын төмөр зам” төхк 300 ширхэг хагас вагоныг ашиглуулна

 Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2026-2027 оны эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд шаардлагатай 1712 ширхэг хагас вагоныг шийдвэрлэх, өвлийн ид ачааллын үед эрчим хүчний нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах, хагас вагоны хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор Төмөр замын газар зохион байгуулж “Монголын төмөр зам” ТӨХК болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн холбогдох албан тушаалтнуудтай хамтран хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

300 ХҮРТЭЛХ ХАГАС ВАГОНЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРТ АШИГЛУУЛНА

“Монголын төмөр зам” ТӨХК нь эрчим хүчний нүүрс тээвэрлэлтийг дэмжих зорилгоор өөрийн эзэмшлийн 300 ширхэг хагас вагоныг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-д ашиглуулахаар зөвшилцлөө.

ШИНЭ ТӨМӨР ЗАМААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Багахангай–Хөшигийн хөндий–Толгойт чиглэлийн төмөр замаар орон нутгийн эрчим хүчний нүүрс тээвэрлэлтийг зохион байгуулахаар боллоо. 

Эдгээр шийдвэр нь өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай зохион байгуулж, иргэдийг дулаан цахилгаанаар тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. 

Төмөр замын байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж, хотын иргэдийн ая тухтай, дулаан өвөлжих нөхцөлийг хангах, эрчим хүчний найдвартай ажиллагааг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.