dobu.mndobu

ЦЕГ: "Зуны зугаа" тоглолтын үеэр 10 хутга хурааж авсан

ЦЕГ: "Зуны зугаа" тоглолтын үеэр 10 хутга хурааж авсан

Өнгөрөгч Бямба гарагт буюу тавдугаар сарын 31-нд "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д “Зуны зугаа-113” тоглолт зохион байгуулагдсан билээ. Уг тоглолтын үеэр бусдад хутгалуулсан, гэмтсэн, эд зүйлээ алдсан зэрэг нийт 35 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тоглолтын үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага, харьяа дүүргийн нийт 140 албан хаагч хяналт тавьж ажилласан. Үүний үр дүнд:

-10 хутга,

-2 ширхэг зодооны хэрэгсэл хураан авсан.

-18 ширхэг алдсан буюу гээгдсэн эд зүйлсийг олж тогтоон эзэмшигчдэд нь хүлээлгэн өглөө.

Мөн төөрсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн, асран хамгаалагчгүй явсан зэрэг нийт 22 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Тоглолтын үеэр эрүүл мэндэд нь хохирол учирсан гурван иргэн эмнэлгийн тусламж авч, хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоох, шалгах ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллаж байгаа" хэмээн онцоллоо.

А.НОМИН

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.