0
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар нарын гишүүд хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан электрон тамхи, тамхидалтын асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Монгол улсын хувьд хүүхэд, залуучуудынхаа эрүүл байх, нийгмийн эрүүл мэндийн бодлогыг илүү сайн чангатаж хийх ёстой байна. Хүүхэд залуучууд маань тамхи, тамхины бүтээгдэхүүний донтолт маш өндөр байгаа юм. Олон өрлийн донтолтыг багаас нь эцэг эхчүүдийн тамхины донтолт, дэлгэцийн донтолт гэх мэт олон төрөл байдаг. Цаашлаад хар тамхины донтолт гэж хүн хэцүү хэлбэрт шилжих боломжтой.
Монгол улсын улсад тамхидалт маш хурдацтайгаар өсөж байна. Ялангуяа хүүхэд залуучуудын хувьд 2023 оны дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь янжуур тамхи татдаг. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татдаг гэсэн судалгаа гарсан. Энэ тоо бодит амьдрал дээр маш өндөр байгааг багш нар хэлж байна. 2025 оны электрон тамхины судалгаагаар энэ тоо огцом өсөж хүүхдийн 60 хувь нь татаж үзсэн, 33 хувь нь байнгын хэрэглээтэй болсон гэх тоон судалгаа гарсан байна. МУ, Ази, Номхон далайн бүсдээ тамхидалт, тамхинд донтсон иргэдийнхээ тоогоор эхний долоод бичигдэж байна.
Үүнээс гарч буй эрүүл мэндийн зардал, эдийн засгийн зардлын та бүхэн тооцоолж үзвэл нэлээдгүй тоо гарч байгаа юм. Хамгийн энгийн жишээ нь бид тамхинаас үүдэлтэй хүн амын нас баралтаараа хамгийн өндөрт жагсаж байна. Жил болгон 4300 хүн тамхинаас болж үүдэлтэй нас баралт гарсаар байна гэсэн тооцоо байгаа. МУ-ын 4300 хүн гэдэг бол нэгээс хоёрын сумын хүн ам гэж бодож болно. Жил болгон нэгээс хоёрын сумын хүн амыг тамхинаас алдаж байна гэдэг бол цөөхөн монголчууд бидний хувьд бол маш ноцтой, сэтгэл эмзэглүүштэй тоо байна.
Бид энэхүү тоог бууруулахын төлөө хүүхэд залуучуудаа аливаа хэлбэрийн донтолтоос сэргийлэхийн төлөө бодлого гаргагч, эцэг эхчүүд, хууль тогтооч мөн Боловсролын байгууллагынхаа хүмүүстэй хамтран “Тамхигүй, хорт зуршилгүй сурагчид, сургууль” гэсэн аяныг эхлүүлж байна. Эцэг эхчүүд үүнд маш өндөр үүрэгтэй оролцож, гэр бүлийн харилцаа маш чухал учраас бид бүхэн хаа хаанаа хичээж хууль тогтоох ажлаа эрчимтэй хийж байна. Боловсролын байгууллага, эцэг эхчүүд маань хамтарч ажиллаасай гэсэн урианд энэ ажлыг эхлээд байгаа юм” гэлээ.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.