dobu.mndobu

Зулын 25-ныг тохиолдуулан Тэргүүн их хамба Д.Жавзандорж "Тэгчэн сожон" хүртээлээ

Зулын 25-ныг тохиолдуулан Тэргүүн их хамба Д.Жавзандорж "Тэгчэн сожон" хүртээлээ

Богд Зонховын их дүйчэн өдөр буюу Зулын 25-н өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж "Тэгчэн сожон" хүртээлээ. 


Тус дүйчэн өдрийн ёслол 15:00 цагт Жанрайсэгийн урд талбайд гал тахих үйлээр эхэлнэ. Энэ жилийн гол онцлог нь монгол хэлээр ном хурах явдал юм. Үүний дараагаар зул өргөх ёслол болох аж.


Зулын 25-ныг Богд Зонховын дүйчэн өдөр гэж нэрийддэг. Дүйчэн гэдэг нь онцгой тэмдэглэлт өдөр гэсэн утгатай. Энэ өдөр буян хийх өдөр тул бие хэл, сэтгэлээрээ сайн үйл хийх учиртай аж. 

Энэ өдөр үйлдсэн буян түмээр арвиждаг гэж бурхны шашинд үздэг. Тиймээс нүгэл үйлдэх, мал төхөөрөх зэргийг цээрлэдэг. 

Хуваалцах:

|
Т.Дүүрэнг нэг сар цагдан хорилоо

Т.Дүүрэнг нэг сар цагдан хорилоо

3 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

4 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.