1
Үндэсний статистикийн хорооноос 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эхийн тоог бүс, аймаг, нийслэлээр нь гаргажээ.
Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 26,685 насанд хүрээгүй буюу 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх байна.
Үүнийг бүс нутгаар нь авч үзвэл баруун бүсэд 3,203, хангайн бүсэд 6,136, төвийн бүсэд 5,334, зүүн бүсэд 2,705, Улаанбаатар хотод 9,307 насанд хүрээгүй хүүхэдтэй өрх толгойлсон эх байна.
Харин аймгийн хэмжээнд зүүн бүсийн аймгууд болох Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгуудад энэ тоо их байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.