dobu.mndobu

С.Батдөлийг дахин нэг сар цагдан хорихоор боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2023-03-09

С.Батдөлийг дахин нэг сар цагдан хорихоор боллоо
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан "Цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлсэн. Үүнийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 7-нд прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцжээ.
Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих ..." гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан "Цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Сануулахад, "Улаанбаатар төмөр зам" (УБТЗ)-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөг хураан авсан. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.