dobu.mndobu

“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-14

“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна

Эрдэм шинжилгээний хурал анх удаа зургаан үндсэн чиглэлээр зохион байгуулагдаж байна. Тус хуралд нийт 400 орчим судалгааны бүтээлээс үр дүн, шинэлэг санаа, практик ач холбогдлыг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлнэ.  

Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны санаачлан зохион байгуулж буй “New Normal 2026” эрдэм шинжилгээний хурал шинжлэх ухааны олон салбарын судалгааны бүтээлийг нэг дор хэлэлцэх, эрдэмтэн судлаачид, залуу үеийнхний мэдлэг, туршлага солилцох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцтай уялдуулан хэрэгжүүлэх боломжийг судлах юм.

Өнөөдөр улс орнуудын өрсөлдөх чадвар инновац, шинэ санаа, шинжлэх ухааны ололт, амжилтаар тодорхойлогдож байна. Монгол Улсын хувьд шинжлэх ухааны хөгжлийг эрчимжүүлэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, залуу үеийн судалгаа шинжилгээ хийх сонирхол, оролцоог дэмжих нь чухал ач холбогдолтой.

“New Normal 2026” эрдэм шинжилгээний хурал эдийн засгийн хөгжил,инновац, хиймэл оюун, олон улсын харилцаа, анагаах ухаан, хот төлөвлөлт, хүнс, хөдөө аж ахуй гэсэн салбар хуралдаанаар энэ сарын 13-20-нд үргэлжилнэ. 

Оролцогчид судалгааны ажлаа тухайн чиглэлд нийцүүлэн хэлэлцүүлж, үр дүнгээ танилцуулах бөгөөд шалгарсан бүтээлүүдийг “New Normal 2026” эрдэм шинжилгээний эмхэтгэлд нийтэлж, олон нийтэд хүргэх юм. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.