0
Огноо2024-11-25
Өнгөрөгч Баасан гарагаас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарыг тэмбүү өвчтэй гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй.
Үүнтэй холбоотойгоор гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Өнгөрсөн Баасан гарагийн оройноос эхлээд Б.Мөнхсоёл гишүүн бид хоёртой холбоотой худал гүтгэлэг тарсан. Өнгөрсөн 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэж харлуулж байсан тохиолдол байхгүй юм билээ. Бид хоёр анхных нь боллоо. Харамсалтай нь энэ бол цэвэр гүтгэлэг. Б.Мөнхсоёл гишүүн бид хоёр Интермед эмнэлэгт үзүүлээгүй, шинжилгээ өгөөгүй. Би хамгийн сүүлд хоёр жилийн өмнө дүүрэгтээ эрт илрүүлэгт орсон. Тухайн эмнэлэг ч бид хоёртой холбоотой мэдээлэл худлаа гэдгийг мэдэгдсэн. Мөн холбогдох мэргэжлийн байгууллага судалж, эвлүүлэг гэдгийг нь тогтоосон байна лээ. Хувь гишүүнийхээ хувьд үүнд эмзэглэх юм алга. Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш буруу гэж үзсэн зүйлдээ шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс эхлээд намын эрх ашиг, хувь хүний эрх ашиг гэж байхгүй зөвхөн улсын эрх ашиг байна гэсэн байр сууриас хандаж ирсэн. Засгийн газрын тэргүүнийг болон төсвийг хатуу шүүмжилсэн. Үүний эцэст иймэрхүү гүтгэлэг тарааж эхэллээ. Хамгийн сүүлд тараасан тэмбүүтэй холбоотой асуудал бол хэмжээнээсээ хэтэрлээ гэж үзэж байна.
Энэ бол хувь хүмүүс рүү дайрч байна гэхээс илүү УИХ-д олон ургальч үзэл, шүүмжлэлт хандлагыг таслан зогсоох гэсэн муу арга гэж харж байна. Гишүүд үг, үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэтэл үүнийг нь зогсоож, зоригийг нь мохоох, айлгах гэсэн башир арга явж байна. Ийм зүйлд бууж өгөхгүй. Цаашид ч буруу гэсэн зүйлдээ шүүмжлэлтэй хандсаар байх болно.
Би үүнийг төсөв нь өөрөө "тэмбүүтэй" шахуу байсныг шүүмжилсний төлөө МАН-аас явуулсан башир арга гэж бодож байна.
Үг үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах сэтгэлгээг минь хэн ч яаж ч зогсоож чадахгүй" гэв.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл "Ийм үйл явдал болсонд гүн харамсаж байна. Зөвхөн хоёр гишүүний асуудал биш. Ялангуяа шийдвэр гаргах түвшинд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хумих, зориг зүрхийг нь мохоох гэсэн арга зэм гэж харж байна. Улс төрд эргэлт буцалтгүйгээр орсон учир бид ийм увайгүй гүтгэлэг, доромжлолоос айхгүй. Улс орон, ард иргэдээ төлөөлж ардчилсан парламентад орж ирсэн үүргээ биелүүлэх ёстой. Төсөв гэдэг татвар төлж байгаа хүмүүсийн хайран хөлс, хөдөлмөр. Бидэн шиг сонгогдож гарч ирсэн гишүүд оновчтой, зөв зарцуулахын төлөө ажиллахаас аргагүй. Өнгөрсөн онтой харьцаалсан өсөлт дээр бид бүгд дуугарч байгаа. Зайлшгүй биш зардлуудаа хумихаас өөр гарцгүй. Ж.Баярмаа гишүүн үүн дээр маш идэвхтэй дуугарсан.
Улс төрд нэгэнт орсон эмэгтэйчүүд иймхэн зүйлээс айж, эмээж сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээсээ ухарна гэж байхгүй. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэнэ. Худал мэдээлэл тараасан иргэний хаягийг шалгуулахаар Интермед эмнэлэг цагдаагийн байгууллагад хандсан байна лээ" хэмээн хэллээ.
Би үүнийг МАН-аас явуулсан гэж бодож байна. Төсөв нь өөрөө тэмбүүтэй шахам
Хуваалцах:
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир АЛТАН ЦОМЫН ЭЗЭН боллоо
16 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-ээс манай бөхчүүд НАЙМАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Монгол сагсчид оюутны ДАШТ-ээс ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ж.Баярмаа: Гүтгэлгийн тун нь хэтэрлээ. Гэсэн ч бууж өгөхгүй, буруу зүйлийг шүүмжилсээр байна
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Амны хаалтаа зүүхгүй бол амиа хорлосонтой адил"
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч" кино дэлхийн шилдэг кино наадмаас ГРАНПРИ хүртлээ
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Вьетнамтай хамтарч, тариалангийн бүс нутагт цагаан будааны сортуудыг туршина
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХӨРӨГ: Утга найргийн тэнгэрээр халин ниссэн урины шувуу
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулийн тухай сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Зургаан "ЖАРГАЛ"-тайгаа жаргал дүүрэн амьдардаг Н.БҮРЭНБАТЫНХ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Зулын 25-ныг тохиолдуулан Тэргүүн их хамба Д.Жавзандорж "Тэгчэн сожон" хүртээлээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Байнгын хороодын дарга нараа ёс зүйтэй гишүүдээр сольё
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн 2025 оны төсвийг НИТХ-д өргөн мэдүүллээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Өнөөдөр зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хоригтой холбоотой ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахална
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улсын ондоошлын илэрхийлэл
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.