dobu.mndobu

Сохирхолтой түүхүүд: Хайр дүүрэн төгсөлтийн баяр

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-05

Сохирхолтой түүхүүд: Хайр дүүрэн төгсөлтийн баяр

Охин сургуулиа төгссөн ч эцэг эх нь мөнгөгүйн улмаас төгсөлтийн баярт нь оролцож чадаагүй. Гэвч тэд энэ баярт мөчийг нь тэмдэглэхгүй байхыг хүсээгүй учир гэртээ буцаж ирэхэд нь эцэг эх нь түүнийг бяцхан бялуу, хийжүүлсэн ундаа барин хайраар бялхан хүлээж байсан бөгөөд түүнд зориулж сэтгэлийн үгсээ зориулав.

“Чи үүнээс хамаагүй илүүг хүртэх ёстой гэдгийг бид мэдэж байна, гэхдээ аав чинь өнөөдөр багахан мөнгө олж, бага зэрэг ажилласан, бидэнд юу байгааг хар даа. Энэ зүйлс маш жижигхэн боловч хайраар дүүрэн юм шүү. Бид очиж чадаагүй нь хамаагүй ээ, бид энд байна, бид нэг гэр бүл” гэжээ.

Энэхүү үйл явдал Колумб улсад энэ оны 2-р сарын сүүлээр болсон бөгөөд том амжилтыг тэмдэглэхийн тулд том үдэшлэг хэрэггүй. Бэлэг бол материаллаг зүйл биш, харин гэр бүлийн хайр, хүчин чармайлт, хүсэл зориг гэдгийг харуулсан.

Энгийн хэр нь утга учиртай гэнэтийн бэлэг барьж, тэд энэхүү төгсөлтийн баярыг нь охиндоо мартагдашгүй мөч болгосон нь олон мянган хүний сэтгэлийг хөдөлгөөд байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.