0

Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч Яап ван Хиердэн болон бусад албаны төлөөлөгчдийг энэ сарын 3-ны өдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч, танилцах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, тэгш хүртээмжтэй хүмүүнлэг иргэний нийгэм, ардчиллыг хөгжүүлэхэд Нэгдсэн үндэстний байгууллагатай олон салбарт нягт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн тухай талууд онцлов.

Мөн 2026 оныг “Хүн төвтэй хөгжил-шинэчлэлтийн жил” болгон зарлаж, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа тухайгаа танилцуулж, энэхүү бодлогын цөм нь хүн буюу алба хаагчид, тэдгээрийн гэр бүл байхаар тодорхойлсон тул Суурин зохицуулагчийн газартай хүний хөгжлийн чиглэлд хамтран ажиллах саналтай байгаагаа уламжилснаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнтэй хийсэн уулзалт өндөрлөлөө.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.