0
УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг МАН-ын Бага хурлаар яригдаж буй асуудлын талаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Ерөнхий сайдад гурван хүн нэр дэвшсэн. Нэг нь нэрээ татаад, одоо хоёр хүн дээр санал хурааж байна. Бага хурлын гишүүдийн хувьд багцлагдсан юм огт алга. Улс орны эдийн засаг, төгрөгийн ханш, гадаад нөхцөл байдал зэргийг ямар байгааг бүгд мэдэж байгаа учраас маш нухацтай хандаж, асууж байна. Эдийн засаг, татвар шимтгэлийн талаар, танхимаа танхим шиг байлгаад, УИХ-аар ч асуудлаа аваад гарч чадах хүн нь хэн бэ гэдэг дээр гишүүд анхаарч байна. 39 хүн асуулт асууж, хоёр нэр дэвшигч нэг бүрчлэн хариуллаа.
Засгийн газар хамтрах эсэх талаар ямар ч зүйл яриагүй. Нэгэнт Бага хурлын өмнөх шийдвэрээр АН-тай нийлэхгүй гээд шийдчихсэн. Тэр шийдвэр хэвээр байгаа. Өнөөдөр зөвхөн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай асуудлыг л хэлэлцэж байна.
Нууцаар, цаасаар санал хурааж байна.
Нэрээ татсан нэг хүн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Түүний тухайд, парламентад хийх ажил маш их байгаа. Тийм учраас намынхаа эв нэгдэл, үүссэн нөхцөл байдлыг хараад спикерийн ажлаа хийх нь зүйтэй гэж бодож байна гэсэн" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.