dobu.mndobu

Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-аар Пүрэв гарагт хэлэлцэнэ

Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-аар Пүрэв гарагт хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2025.06.10) Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д оруулсан.

Улмаар уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан юм.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрээр  Ерөнхий сайдыг томилох асуудлыг зургаадугаар сарын 12-ны Пүрэв гарагийн 10:00 цагт ТББХ-ны хуралдаанаар, 12:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.