dobu.mndobu

АН-ын бүлэг: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг дэмжсэнгүй

АН-ын бүлэг: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг дэмжсэнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2024.11.25/ мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой маргааш тохионо. Үүнтэй холбоотойгоор бүлгийн хуралдаанаар хоёр үндсэн асуудлыг хэлэлцлээ.

Нэгдүгээрт, Анхдугаар Үндсэн хуулийг баталж, БНМАУ-ыг тунхагласны 100 жилийн ойд зориулан Ардчилсан намын үе үеийн Ардын Их Хурлын депутатууд, Анхны байнгын ажиллагаатай бага хурлын гишүүдийг, парламентын гишүүдийг урьж, өргөтгөсөн хүндэтгэлийн хурлыг хийсэн. Агуулга нь бид түүхээ байгаагаар нь үнэлж цэгнэе. Сайн талыг нь эргэн хэлэлцэж, бахархах ёстой. Түүх бүхэн сайн сайхан байдаггүй. Анхдугаар Үндсэн хуулийг батлахад алдаа дутагдалтай зүйл байсан. Энэ бүхэнд судлаачдын байр суурийг сонссон.

Хоёрдугаарт, энэ долоо хоногт Улс төрийн намын тухай хуулийг яаралтайгаар өргөн барьсан. Энэ хуулийг 2023 оны долдугаар сарын 7-нд баталсан. Үндсэн хэрэгжилт нь 2025  оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх ёстой.

Бид өнгөрсөн хугацаанд Монголд болж бүтэхгүй байгаа асуудлын үндсэн шалтгааны нэг нь улс төрийн намууд гэж үзэж ирсэн. Улс төрийн намууд ил, далд хэлбэрээр санхүүжиж байна. Дотоод ардчилалгүй, авлига цэцэглэж байна.

Улс төрийн намуудаар дамжуулсан хариуцлагын тогтолцоо төрд алга. Энэ бүгдийг засаж, залруулах үндсэн арга хэрэгсэл нь Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт гэж нэг жилийн өмнө баталсан. Тиймээс энэ хуулийн хэрэгжилтийг 2027 оны наймдугаар сарын 1-н хүртэл хойшлуулъя гэдэг дээр ач холбогдол өгч ярилцлаа.

Ардчилсан намын бүлгийн хуралд 31 гишүүн оролцсоноос 18 нь хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн. Хуулийг өөрсдөдөө тааруулж батлах ёсгүй гэж үзлээ.

Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг АН-ын бүлэг дэмжсэнгүй. Хуулийн төслийн танилцуулгад улс төрийн намууд үлдэж буй хугацаанд зохион байгуулалтын дүрмийн өөрчлөлтийг хийж амжихгүй учраас 2027 оны наймдугаар сар хүртэл хойшлуулах талаар дурдсан байна лээ.

Энэ хууль өөрөө 2023 оны долдугаар сард батлагдаж, хэрэгжих хугацааг нь тодорхой заасан. Бид хуулийн дор амьдрах ёстой. Хэрэв улс төрийн намууд бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөхөд хүндрэлтэй байгаа бол нэг, хоёр сараар хойшлуулахгүйгээр хоёр жилээр хойшлуулж байгаа юм бэ гэдэгт хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа юм. Хугацаа нь урт байгаад ямар нэгэн тайлбар хэлээгүй учраас бүлгийн гишүүд ийм шийдвэр гаргасан" гэлээ.

Хуваалцах:

|
Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

7 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна

ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна

6 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

16 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.