dobu.mndobu

Ерөнхий сайдыг томилох асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

Ерөнхий сайдыг томилох асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д оруулсан.

Улмаар уг асуудлыг өнгөрөгч Мягмар гарагийн орой байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болж, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж эхэлсэн ч АН-ын бүлэг завсарлага авсан юм. 

Тун удалгүй УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэр гарч, уг асуудлыг өнөөдөр (2025.06.12) хэлэлцэхээр хойшлуулсан. 

Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг өнөөдөр 10:00 цагт ТББХ-ны хуралдаанаар, 12:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.