dobu.mndobu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн гэх дуудлага бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн гэх дуудлага бүртгэгджээ

Энэ сарын 7, 9-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Туул голын эрэг дагуу амарч, зугаалж явсан иргэдийг дээрэмдлээ” гэх хоёр дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, иргэдийн өмчлөх эрхэд халдаж, хутга буюу зэвсгийн чанартай зүйл ашиглан, эд зүйлийг хууль бусаар авсан байж болзошгүй 22-24 насны хоёр этгээдийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа хувийн аюулгүй байдлаа хангаж, учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлнэ үү.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.