0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо 2025 оны зургаадугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах “Дэлхийн Монголчуудын Наадам”-ын үндэсний бөхийн барилдааны үеэр залуу бөх болон 9-12 насны хүүхдийн барилдаан болно.
Залуу бөхчүүдийн болон хүүхдийн барилдаанд үзүүр түрүү, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг баяр наадмын өргөмжлөл, медаль, бэлэг дурсгалын зүйлсээр шагнаж, урамшуулна.
Бөхийн барилдаантай холбоотой асуудлаар +46764418899 дугаарын утсаар холбогдох боломжтой.
“Дэлхийн Монголчуудын Наадам”-ын үндэсний бөхийн барилдаануудыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний Бөхийн Холбоо болон Европ дахь Монгол үндэсний бөхийн холбоод, бөхчүүдтэй хамтран зохион байгуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.