dobu.mndobu

Сэлэнгэ аймгийн Мандал, Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Мандал, Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Шаамар 3” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.23/ 10:00 цагт бүрэн унтраасан, түймэрт урьдчилсан байдлаар 500 га орчим талбай өртжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын I багийн “Гахайтын голын эх” гэдэг газар энэ сарын 19-нд гарсан ой, хээрийн түймрийг 22-нд, мөн аймгийн Цагааннуур суманд 23-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.24/ 03:20 цагт цурамд оруулж, 08:15 цагт бүрэн унтраав.

Харин Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.