0
УИХ-ын гишүүн С.Ганбаатар аргагүй л хүний төлөө хүн юмаа. Хамт нэг хашаанд зусдаг залуугийнх нь байшинд АТГ-ынхан шалгалтын ажиллагаа явуулахад хаа байсан Төрийн ордноос УИХ-ын гишүүн “босоо” Ганбаа шурхийтэл давхиад ирэв. “Би хөндлөнгийн гэрчээр байлцана” хэмээн баахан цамнаж шалгалтын ажиллагаа явуулж буй АТГ-ынханд багагүй чирэгдэл учрууллаа.
Өнөөдөр монголд хаа ч байхгүй 32 сая төгрөгийн үнэтэй дүнзэн хаусны талаар ярив. Сүүлдээ бүр хашааныхаа дөрвөн нохойг танилцуулж бүтэн цаг лайв хийчих юм. АТГ-ынхан түүнийг шалгах болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн захиалга хэмээн шууд хэлсэн. Харин АТГ-ынхан Монголын үйлдвэрчний эвлэлтэй холбоотой 15 гомдол ирж, тэр дагуу дөрөвт нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн юм уу даа. Тэр дагуу холбогдох шалгалтын ажиллагаа явсан чинь С.Ганбаатарын гишүүний таньдаг дүүгийн хашаанд дагуулаад ирсэн бололтой.
Хууль хүн бүрд тэгш үйлчлэх зарчимтай. Гэхдээ С.Ганбаатар гишүүний хувьд давуу эрх эдлэх гэж хэрэндээ хичээж байгаа харагдсан. УИХ дахь АН-ын бүлэг ч ээлжит бусаар хуралдаж, ээлжит нэгэн мэдэгдлээ хийв. Гишүүнээ хамгаалах нь бүлгийн үүрэг ч хэрэг бүртгэлтийн шатанд бүлгээрээ хаалт хийхээр сандралдаж байгаа юм.
УИХ-ын гишүүний бүрэн эрх С.Ганбаатарын таньдаг дүүгийн гэрт нэгжлэг хийхэд яг ямар хамаатай юм бэ. Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр АН-ын бүлгийнхэн ч асуудлыг улс төржүүлэхээ мартсангүй.
Дахин сануулахад С.Ганбаатарыг биш хамтдаа нэг хашаанд зусдаг нэр нь тодорхойгүй байгаа тэр дүүг нь шалгаж байгаа талаар АТГ өчигдөр мэдэгдсэн шүү дээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.