0
ЦЕГ-аас бусдыг хэрцгийгээр зодож гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзориг болон "Gem mall" худалдааны төвд гарсан хэргийн талаар өнөөдөр /2025.06.30/ мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн хошууч, С.Баярбилэг " Энэ сарын 26-ны өдөр олон нийтийн сүлжээнд машин дээрээ гарч бие засаж байгаа, мөн бусдыг онц хэрцгийгээр зодож байгаа бичлэгүүд нийтлэгдсэн. Асуудлын тухайн өдөр нь бүртгэлд аваад, харьяа дүүргийн цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа хийгээд явж байна. Одоогоор тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг шүүхийн зөвшөөрлөө 48 цагийн хугацаагаар баривчилсан байгаа. Үргэлжлүүлэн хорих саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт гаргаад ажиллаж байна. Хохирогчийн хувьд эмнэлгийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаа. Машин дээр бие зассан асуудлыг энэ хэргээс тусад нь буюу Зөрчлийн хэргээр шалгаад явж байна. Харин "Gem mall" худалдааны төвд гарсан хэргийн тухайд холбогдогч этгээдийг яллагдагчаар татаж, цагдан хорих 461-р ангид хорьж байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу хийгдээд явж байна " гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.