dobu.mndobu

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

УИХ дахь Монгол ардын намын бүлэг өнөөдөр (2025.06.30) хуваарийн дагуу хуралдаж, зарим хуулийн төслүүдийн танилцуулгыг сонссон. Мөн бүлгийн дэд даргаа томилсон байна.

Тодруулбал, МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон тул түүний оронд УИХ-ын гишүүн Э.Болормааг томилжээ.

Тэрбээр өмнө нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуулиар баруун бүсэд нэр дэвшиж ялалт байгуулан УИХ-д сонгогдсон билээ. УИХ дахь МАН-ын бүлэг нь нийт дөрвөн дэд даргатай бөгөөд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, У.Отгонбаяр, Ж.Алдаржавхлан нар ажилладаг юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.