0
Авлигатай тэмцэх газраас төрийн болон нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо.
Уг мэдээллээс Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө, орлогыг өмнөх жилийнхтэй харьцууллаа.
Түүний жилийн орлого 2023 онд 243 сая төгрөг байсан бол 2024 онд 230 сая төгрөг болж, 10 гаруй сая төгрөгөөр буурчээ.
Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 3 сая төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлого:
-Өөрийн орлого: 230 сая 185 мянган төгрөг /жилээр/
-Гэр бүлийн гишүүдийн орлого: 18 сая 695 мянган төгрөг /жилээр/
-Үл хөдлөх хөрөнгө: 364 сая 140 мянган төгрөг /орон сууц-1/
-Тээврийн хэрэгсэл: 30 сая төгрөг /Toyota, Highlander- 1/
-Мал, амьтан: 170 сая 840 мянган төгрөг /Хурдан удмын адуу-3, Адуу-19, Үхэр-73, Хонь-88, Ямаа-102/
-Үнэт эдлэл: 67 сая 500 мянган төгрөг
-Хадгаламж: 113 сая 236 мянган төгрөг гэж мэдүүлжээ.
Мөн тэрбээр "Херо энтертайнмент групп" ХХК-ийн 50 хувь, "Хүлэг контент" ХХК-ийг 100 хувь эзэмшиж байна.
Дэлгэрэнгүй харах бол ЭНД дарна уу.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.