0
Авлигатай тэмцэх газраас төрийн болон нийтийн албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо.
Уг мэдээллээс Ерөнхий сайд Г.Занданшатарын хөрөнгө орлогыг өмнөх жилийнхтэй харьцууллаа.
Түүний жилийн орлого 2023 оныхоос 17 сая төгрөгөөр нэмэгдэж, 100 сая төгрөг болсон байна. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 93 сая төгрөгөөр буурчээ.
Хадгаламж нь 389 сая төгрөгөөр нэмэгдэж, 937 сая 906 мянган төгрөгийн хандив авчээ.
Ерөнхий сайд Г.Занданшатарын хөрөнгө орлого:
-Өөрийн орлого: 100 сая 494 мянган төгрөг /жилээр/
-Гэр бүлийн гишүүдийн орлого: 161 сая 830 мянган төгрөг /жилээр/
-Үл хөдлөх хөрөнгө: 1 тэрбум 175 сая төгрөг /орон сууц-1, үйлчилгээний зориулалттай барилга-1/
-Тээврийн хэрэгсэл: 80 сая төгрөг /Nissan, Murano- 1/
-Мал, амьтан: 15 сая төгрөг /Адуу-5/
-Газар: 4.9 сая /Эзэмших-699м2-1/
-Үнэт эдлэл: 130 сая төгрөг
-Хадгаламж: 675.6 сая төгрөг
-Хандив: 937 сая 906 мянган төгрөг гэж мэдүүлжээ.
Мөн тэрбээр "Монитор консалтинг групп" ХХК-ийг 100 хувь, "Нэгүн кашмер" ХХК-ийн 49 хувийг эзэмшиж байна.
Дэлгэрэнгүй харах бол ЭНД дарна уу.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.