0
Өнөөдөр /2025.07.01/ Хан-Уул дүүрэгт 15:00 цаг хүртэл, Сүхбаатар дүүрэгт 17.00 цаг хүртэл цахилгаан шугам, тоноглолд төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийнэ.
Улаанбаатар хотын цахилгаан шугам, тоноглолд төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчийг тодорхой хугацаанд хязгаарлах хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас танилцуулав.
Тухайн өдрүүдэд хэрэглэгчид цахилгааны хэрэглээгээ зохицуулахыг анхааруулж байна. Хуваарийн дагуу ажил гүйцэтгэх хугацаанд шуурхай арга хэмжээ авч, хэрэглээг богино хугацаанд сэргээхийг тус компаниас мэдэгдлээ. Дэлгэрэнгүй хуваарийг цахилгаан түгээх сүлжээний https://www.tog.mn/ цахим хуудас болон албан ёсны пэйж хуудаснаас үзэх боломжтой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.