dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Түгжрэлийг бууруулах төслийг яаралтай хэлэлцүүлэх талаар хуралдаж байна

ЗАСГИЙН ГАЗАР: Түгжрэлийг бууруулах төслийг яаралтай хэлэлцүүлэх талаар хуралдаж байна

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Энэ дагуу өнөөдрийн (2025.07.02) хуралдаан эхэлжээ. 

Хуралдаанаар,

-“Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай,

-“Төрийн өмчит эрчим хүчний салбарын компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авах тухай,

-“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ” байгуулах тухай,

-Хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх хүсэлтийг Улсын Их Хуралд хүргүүлэх тухай /Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төсөл/ болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.