dobu.mndobu

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д амарч байна

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д амарч байна

Иргэдийн орлогоо нотлох жагсаал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг суудлаас нь буулгаж дөнгөв. Угтаа асуудал энэ хэмжээндээ хүртэл явна чинээ хэн ч санаагүй байсан биз. Гэвч 2025 оны тавдугаар сард түүний 23 настай хүүгийн гэр бүлийн тансаг хэрэглээний зургууд цахим орчинд цацагдаж, олны уур бухимдлыг төрүүлсэн. Брэндийн гар цүнх, нисдэг тэрэгний аялал зэрэг нь инфляц, ажилгүйдэл, ядууралтай тэмцэж буй олон хүүхэд залуусын бухимдлыг өдөөсөн гэхэд болно.

УИХ-ын Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудал орсон ч гишүүдийн олонх түүний тэргүүлсэн Засгийн газарт итгэл үзүүлэхгүй хэмээн үзсэнээр огцорсон билээ. Нийт 126 гишүүний 64-ийн дэмжлэг хэрэгтэй байсан ч зөвхөн 44 гишүүн дэмжиж, Оюун‑Эрдэнэ шаардлагыг хангаж чадаагүй юм.

Ерөнхий сайдын албаа өгсний дараа Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ыг зорьж, тус улсад амарч байгаа талаар Солонгост ажилладаг монголчууд хэлж байна. Экс Ерөнхий сайд зургаадугаар сарын 21-24-ний өдрүүдэд Сөүл хотод байдаг олон улсын сүлжээ NOVOTEL зочид буудалд байрласан талаар эх сурвалж хэлэв. Тэрбээр өдрийн 1.1 сая төгрөгийн үнэ бүхий өрөөнд байрлажээ.

Дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан тэрээр ажлын алжаалаа тайлж яваа бололтой.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.