dobu.mndobu

БНСУ-д үерийн улмаас 4 хүн амиа алдаж, 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ

БНСУ-д үерийн улмаас 4 хүн амиа алдаж, 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ

Өмнөд Солонгосын төв хэсгийн Чүнчон бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас дөрвөн хүн амиа алдсан.

Байшингууд усанд автаж, хөрсний гулгалт үүссэн бөгөөд бүс нутгийн 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.

Тус нутагт хагас өдрийн дотор 400 мм-ээс их хур тунадас орсон бөгөөд Үндэсний цаг уурын газраас үүнийг “зуун жилд нэг тохиох” үзэгдэл хэмээн тодорхойлов.

Жижиг голуудын усны түвшин эрс нэмэгдэж, зарим байршилд үерийн сэрэмжлүүлэг гаргажээ.

Аадар бороо баруун өмнөд хэсгийн Гванжу хот болон Өмнөд Жолла аймагт ч мөн хүчтэй орсон бөгөөд зарим газарт цагт 86 мм хур тунадас бүртгэгдсэн байна.

Хотын гол замууд болон метроны буудал усанд автсан ба үерийн 136 дуудлага бүртгэгдсэн. 

Улмаар үндэсний хэмжээнд аадар борооны түвшнийг “ноцтой” буюу хамгийн өндөр түвшинд хүргэж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулаад байна.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.