dobu.mndobu

Нийт нутгийн 58 хувь нь гантай болон гандуу байна

Нийт нутгийн 58 хувь нь гантай болон гандуу байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал долдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу, 42 хувьд хэвийн байна.

Тухайлбал: Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар муу, Говьсүмбэр, Архангайн нийт, Завхан, Хөвсгөл, Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Дорнодын зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Баянцагаан, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Дархан, Дундговийн Цагаандэлгэр, Дэрэнд 28-31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ. 

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1 -47 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, Орхоны нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатар ихэнх, Увс, Ховд, Завхан, Баянхонгорын зарим, Булган, Төв, Архангай, Өвөрхангай, Дундговийн цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.