0
Дархан аварга Н.Батсуурьт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол олголоо.
Гавьяат тамирчин цол хүртсэн Н.Батсуурь баярын сэтгэгдлээсээ хуваалцав.
Тэрбээр "Монгол бөхөөр тууштай хөдөлмөрлөсний үр дүнд Гавьяат тамирчин цол тэмдгээр шагнуулж, маш их урам зориг авч байна. Цаашдаа хичээж үлгэр дуурайлал өгч шударга сайхан барилдахыг хичээх болно. Төрөлх нутаг Увс аймгийн маань 100 жилийн ойн баяр наадам маш сайхан эхэлж байна. Нутгийнхаа нийт зон олондоо 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье" гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.