0
Огноо2024-11-05
УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж энэ үед Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн багцад тусгагдсан төсөв олны шүүмжлэлийг дагуулаад байна.
Тодруулбал, Ирэх онд Ч.Номин сайдын багцад 598 тэрбум 6 сая төгрөг захиран зарцуулахаар хуваарилсан. Үүний 432 тэрбум 332 сая төгрөг нь урсгал зардал, 165 тэрбум 674 сая төгрөг нь хөрөнгийн зардал байгаа юм.
Хөрөнгийн зардалд тусгасан 165 тэрбум 674 сая төгрөгөөр 50 барилга барих, гурван байгууллагын тоног төхөөрөмж авахаар тооцоолжээ. Ямар барилга барихад хэдэн төгрөг зарцуулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
-27 суманд Соёлын төв барихад 42 тэрбум 964 сая 900 мянган төгрөг зарцуулна-
Соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах 35 барилгын ажлыг 103 тэрбум 58 сая төгрөгөөр ирэх онд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 27 нь Соёлын төв байгаа юм. Дараах 27 сумын Соёлын төвийн барилгыг 42 тэрбум 964 сая 900 мянгаар барих аж.
Мөн Байгалийн түүхийн музейн барилгыг 30 тэрбум 80 сая төгрөгөөр, Төв аймагт Монголын Үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лабораторийг 10 тэрбумаар, Ховд аймгийн Жаргалант суманд Олон угсаатны театрыг 6 тэрбум 488 саяар, Кино театр 1 тэрбумаар гэх зэргээр зарцуулахаар тусгасан байна.
-24 тэрбум төгрөгөөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын тоног төхөөрөмж авна-
Соёлын салбарт тоног төхөөрөмж авахад нийт 26 тэрбум 973 сая 700 мянган төгрөг зардал гаргах ажээ.
Тодруулбал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын тоног төхөөрөмж авахад 24 тэрбум төгрөг, Архангай аймгийн хөгжимт драмын театрын тоног төхөөрөмж авахад 1 тэрбум 373 сая 700 мянга, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд музейн соёлын өвийн тоног төхөөрөмж авахад 1 тэрбум 600 сая төгрөг зарцуулахаар тусгасан байгаа юм.
-35 тэрбум 641 сая төгрөгөөр спорт заал, цогцолбор барина-
2025 онд 15 спорт заал, усан бассейн, өвлийн спортын ордон зэргийг нийт 35 тэрбум 641 сая 900 мянган төгрөгөөр барихаар байна.
Тухайлбал, Дарханд өвлийн спортын ордон барихад 6 тэрбум 676 сая 400 мянга, Сонгинохайрхан дүүрэгт өвлийн спортын ордон барихад 5 тэрбум 526 сая 400 мянга, Дорнод аймгийн Хэрлэн суманд Усан бассейн бүхий спорт цогцолбор барихад 4 тэрбум 351 сая 700 мянга төгрөг гэх мэтээр тусгажээ.
Хуваалцах:
ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн 2025 оны төсвийг НИТХ-д өргөн мэдүүллээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Өнөөдөр зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хоригтой холбоотой ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахална
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улсын ондоошлын илэрхийлэл
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЧУУЛГАН: 78.7 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Метро”, Туул хурдны авто зам, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын төсвийг өргөн барилаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
12-оос дээш насныхан өдөрт дунджаар гурван цаг зургаан минутыг чөлөөт цагтаа зориулдаг
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд Монгол Улс 27 дахь жилдээ нэгдэж байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дуусжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Битүү шөл нь агаарын бохирдол ихтэй үед амьсгалын замыг улам цочроох эрсдэлтэй
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Улс тунхагласны баяраар АМРАХ БООМТУУД
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НИТХ-ийн зөвлөл хуралдаж эхэллээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сурагчдад “Битүү шөл” хийж идэх гэрийн даалгавар өгөхийг уриалжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ДХИС-ийн машинаар урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгчээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах нь ЗҮЙТЭЙ гэж үзлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлийн 2025 оны төсвийг НИТХ-д өргөн мэдүүллээ
2 өдрийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.