0

Энэ оны долдугаар сарын 25-ны өдрөөс хойш Нийслэл хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн эд анги, тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-17 насны хоёр бүлэг этгээдүүдийг баривчиллаа.
Уг дөрвөн этгээд нь Hyundai Verna, Toyota Harrier, Toyota Mark-2, Toyota fit, Верна аксент зэрэг 6 тээврийн хэрэгсэл мөн тээврийн хэрэгслийн толь, обуд зэргийг хулгайлан, бусдын банкны картаар гүйлгээ хийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газар орхихгүй байж харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Хуваалцах:
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана
7 цагийн өмнө

1000 төгрөгөөр гурван удаа дамжин суух, тухайн өдрөө дөрвөн удаа зорчих нь хэвээрээ гэв
8 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.