dobu.mndobu

Шинэ арслан Э.Батмагнайн цолны мялаалга наадам маргааш эхэлнэ

Шинэ арслан Э.Батмагнайн цолны мялаалга наадам маргааш эхэлнэ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат “Тэргүүн богд” дэвжээний бөх Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ. 

Түүнд болон Баянхонгор аймгаас төрөн гарсан алдартнуудад хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам наймдугаар сарын 12,13-нд Баянхонгор аймагт Дуурсахын хөндийд болох аж.

Баяр наадмын хүрээнд зургаан насны морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харваа эрийн гурван наадам зохион байгуулагдана.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.