dobu.mndobu

2026 оны төсвийн төсөлд иргэдээс санал авах хугацаа маргааш дуусна

2026 оны төсвийн төсөлд иргэдээс санал авах хугацаа маргааш дуусна

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд иргэд, олон нийтийн саналыг "E-Mongolia" цахим системээр дамжуулан авах хугацаа маргааш (2025.08.14) дуусна.

Одоогийн байдлаар 167,712 иргэн саналаа өгчээ.

2026 оны төсвийн бодлогыг эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг салбарт чиглүүлэх ёстой гэж олонх нь үзжээ. Харин нийгмийн халамж, соёл, спорт, аялал жуулчлал, зам, барилга зэрэг салбарт төсвийн хэмнэлт хийх шаардлагатай гэсэн санал давамгайлж байна. Төсвийн үр ашгийг сайжруулах хүрээнд ямар бодлого нэн тэргүүнд хэрэгжүүлэх, аль салбарын хөрөнгө оруулалтыг 2026 онд тэвчих, татварын шинэчлэлд ямар зарчим баримтлах зэрэг асуултад иргэд саналаа идэвхтэй ирүүлсэн байна.

Иймд иргэн та 11-11 төв болон E-Mongolia системээр саналаа өгч, төсвийн шинэчлэлд оролцоорой.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.