dobu.mndobu

Ням гарагт Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана

Ням гарагт Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана

Цахилгаан шугам, тоноглолд төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчийг тодорхой хугацаанд хязгаарлах хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас танилцуулав. Тодруулбал, энэ сарын 17-нд буюу Ням гарагт Баянзүрх дүүргийн 2, 4, 7 дугаар хороонд 10:30-17:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлалт хийх аж. 

Тухайн өдрүүдэд хэрэглэгчид цахилгааны хэрэглээгээ зохицуулахыг анхааруулж байна. Хуваарийн дагуу ажил гүйцэтгэх хугацаанд шуурхай арга хэмжээ авч, хэрэглээг богино хугацаанд сэргээхийг тус компаниас мэдэгдлээ. Дэлгэрэнгүй хуваарийг цахилгаан түгээх сүлжээний https://www.tog.mn/ цахим хуудас болон албан ёсны хуудаснаас үзэх боломжтой.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.