dobu.mndobu

Ардчилсан нам лидергүй болсон нь даргад горилогчдоос нь харагдана

Ардчилсан нам лидергүй болсон нь даргад горилогчдоос нь харагдана

Ардчилсан нам 2016 оноос хойш парламентын бүх сонгуульд ялагдаж, цагаан тугаа өргөсөн. Энэ нь үе үеийн Ардчилсан намын дарга нарын МАН-тай тохирч сонгууль хийж ирсний гор л доо.

Улс төрийн намуудаас намын хурлаа хийж, дүрмийн өөрчлөлтөө хамгийн түрүүнд Ардчилсан нам батлах нь. Тус намын Улс төрийн зөвлөл өмнөх долоо хоногт хуралдаж энэ сарын 28-нд Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар болов. Дүрмийн шинэчлэлээ хийхийн сацуу Ардчилсан намын шинэ дарга ч тодрох бололтой.

“Шинэ агаар сэлгэж”, шинэчлэл хийхгүй бол эрх баригч МАН-ын тоглоомын тавцанд сайн дураараа ялагдаж, улс төрийн түүхэнд хар толбо болсон гурван удаагийн сонгуулийн араас сэхээрч байгаа нь энэ. Намаа наймаалцсан АН-ын дарга Л.Гантөмөр, тухайн үеийн генсек Э.Одбаяр нарт тэд ямар хариуцлага тооцох вэ. Сонгуульд ялалт байгуулах бус, ялагдлаа МАН-тай хамт “хуваалцах” дээр төвлөрч ирсэн улс төрийн намын дарга байна гэдэг дэндүү гутамшигтай.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд өвдөг сөхөрсөн Л.Гантөмөр, Э.Одбаяр нар МАН-ын “хөнжил”-д шурган орсноор намаа бузарласан. Хамтарсан Засгийн газрын нэрийн дор хоёр намын тохироо хийгдсэнээр Монголын улс төр дэндүү бохирдсон. Ардчиллын тэнцвэр, сөрөг хүчний хяналтын механизм үгүй болж, эрх баригчдад бүх хаалга нээгдэнэ. Туршлагатай боловч урвалттай АН ийнхүү нэг Л.Гантөмөрөөсөө салах гэж байгаад баяр хүргэх хэрэгтэй.

Одоогоор Ардчилсан намын дарга УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл, Х.Тэмүүжин, Л.Мөнхбаясгалан нарын хүмүүсийн нэр яригдаж байна. Ардчилсан нам лидергүй болсныг горилогчдын нэрсээс харж болно.

Фракцууд нь намаасаа эрх мэдэлтэй болсон энэ үед аль нэг фракц дангаараа намын даргаа сонгох боломжгүй. Тиймээс улс төрийн фракцуудын тохироо, наймаанаас дараагийн намын дарга тодорхой болох юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.