0
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2025.08.25/ Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Их тойруу, Бага тойруу дотор долоон давхраас дээш барилга барихыг хориглоно гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар тэрбээр “Их тойруу доторх барилгын өндөржилтийг НИТХ-аар батлуулах ажлыг яаралтай зохион байгуулана. Хотын төв хөрөөний ир шиг янз бүрийн өндөртэй барилгуудаар дүүрлээ. Тиймээс Их тойруу, Бага тойруу дотор долоон давхраас дээш өндөртэй барилга бариулахгүй. . 40, 50 мянгатын байрыг буулгаад 16, 20 давхар барилга барих гээд байна.
НИТХ-аар мөн паарын шинжилтээ, мөнгөн дүнтэй батлуулж авъя.
Хоёрдугаарт барилгын гадна пасадыг чулуу юм уу, металь пасадаар хийнэ гэдэг нөхцөлтэйгээр барилга эхлүүлэх зөвшөөрөл өгье. Хөөсөн фасадыг бүр мөсөн зогсоно. Барилгын үнэ өртөгт нөлөөлөх байх. Гэхдээ хотын өнгө үзэмжтэй нийцүүлж, барилгын стандарт өөрчлөгдөх ёстой. Тэгэхээр 2026 онд Улаанбаатар хотод шинээр барилга барих гэж байгаа хүмүүс хөөсөн фасадтай барилгын зөвшөөрөл олгогдохгүй гэж ойлгож болно. Дүрэм журмаа бармимталдаг болмоор байна” гэлээ.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.