dobu.mndobu

Ч.Номин сайдын хувь эзэмшдэг Ард даатгал ХК төрөөс 1 тэрбум 837 сая төгрөг авчээ

Ч.Номин сайдын хувь эзэмшдэг Ард даатгал ХК төрөөс 1 тэрбум 837 сая төгрөг авчээ

Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэхийн тулд өөрийн “Тэрэлж” зочид буудалдаа 50 сая төгрөгөөр нэг өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн “но” дуусахгүй нь. Улсын төсвийн 18.3 тэрбум төгрөгөөр хүүхдүүдэд кино үзүүлнэ хэмээн хээв нэг яриад сууж байгаа салбарын сайдыг таалах хүн гарсангүй. Түүний аав Л.Чинбат хөдөө аж ахуйн сангуудын “тоносон” хүнээр тодорч, Сэлэнгийн Цагааннуурын залууг автомашинаар элдэн хөөсөн зэрэг нь хэвлэлийн бай болж байсан ч Монголын төр энэ гэр бүлд өртэй мэт өөд уруугүй тэтгэн тэвэрч ирсэнд гайхах хүн олон. 

Гэсэн ч гандан буурахгүй тэр төрийн мөнгөөр угжуулж ирсэн байх юм.

Ч.Номин сайд 25 аж ахуй нэгж байгууллагад ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшдэг юм байна. Үүнийгээ ч ХАСХОМ-д мэдүүлсэн байгаа юм. Тэгвэл түүний хувьцаа эзэмшдэг Ард даатгал ХХК нь 17 удаагийн гүйлгээгээр 1 тэрбум 837 сая 965 мянга 376 төгрөг төрөөс авсан байгаа юм. 

Үүнээс харахад ашиг сонирхол, албан тушаалын байдлаа урвдуулан ашиглах хуулийн зүйл заалт эрх сайдад огт үйлчилдэггүй бололтой. Засгийн газрынхаа шүдний өвчин болж, Л.Оюун-Эрдэнийн үйл тамыг үзэж байгаа ганц сайд нь тэр болов. Түүнийг эрхлүүлдэг төр цаашид байх уу, ёс ёмбогор гээд Засгийн газрын гишүүнээс огцруулах уу гэдэг асуудалдаа тулж байна. 

17 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх найман орон сууц, үйлчилгээний зургаан байгууламж, гурван граштай, 1 тэрбум 65 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл сойж, дотоодын банканд 1.7 тэрбум, гадаадын банканд 875 сая төгрөгийн хадгаламжтай, 3.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөтэй, 24.2 тэрбум төгрөгийн авлагатай сайд маань даатгалын байгууллагаараа хүртэл төрөөс шомбодох болсон нь түүний хомхой занг харуулж байгаа гэлтэй. 

Төрийг саалийн үнээ мэт ойлгож, цаг ямагт үлгэдэг Ч.Номин мэтээсээ эртхэн салбал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэр хүнд шалаар нэг болохгүй байж магадгүй юм. 

Р.ЖАРГАЛ
 

Хуваалцах:

|
Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

16 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна

ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна

15 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

8 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.