0
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж өнөөдөр /2025.09.02/ мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрбээр "Эрүүл мэндийн салбарт 2025 онд 238.1 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн бол 2026 онд 1.3 их наяд болгож 5.5 дахин нэмэгдүүллээ.
"Хавдар судлалын үндэсний төв-2"-ыг барьж байгуулъя. Робот заслын тоног төхөөрөмж худалдаж авъя, Зүрх судасны үндэсний төвийг шинээр байгуулъя. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их засвар, хүчитгэлийг хийе. Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулъя. Булган аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлэг, яаралтай 17 эмнэлгийг барьж байгуулъя, тоног төхөөрөмжийг 49.7 тэрбумаар сайжруулъя, 19 эмнэлэг шинээр ашиглалтад оруулъя. Монгол хүн эрүүл аж төрөх нөхцөл боломжийг хангасан төсвийн шийдэл боловсрууллаа.
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүллээ.
2025 онд боловсролын салбарын хөрөнгө оруулалт 513.3 тэрбум байсан бол 2026 онд 1 их наяд төгрөг болгон нэмэгдүүллээ.
Ингэснээр 73 цэцэрлэг, 117 сургууль, 32 дотуур байрыг шийднэ. 66.7 тэрбумын тоног төхөөрөмж шийднэ. Боловсролыг дэмжих жилийн хүрээнд багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 100 тэрбум төгрөг нэмж төсөвлөлөө" хэмээв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.