0

Сүхбаатар дүүргийн иргэн З.Сэвжидмаа нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой гомдол гаргасныг холбогдох байгууллагууд шалгаж, шийдвэрлэжээ.
Тэрбээр Ч:2 чиглэлд (Шар хадны эцэс – 3, 4-р хорооллын эцэс) явж байсан 1-054 гарааш дугаартай автобусанд суугаад төлбөр төлөх QR код уншуулах гэтэл төхөөрөмж ажиллаагүй талаар мэдэгдсэн байна. Гэтэл тухайн автобусны жолооч зорчигчийг хэл амаар доромжилж, улмаар тээврийн хэрэгслийг огцом тоормослон зорчигчийн гарыг гэмтээсэн хэмээн гомдол гаргажээ.
Иргэн З.Сэвжидмаа уг үйл явдлын улмаас олон нийтийн дунд эвгүй байдалд орж, эрүүл мэндээрээ хохирсон талаар дурдсан байна.
Түүний гаргасан гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-т гэрээний дагуу торгууль ногдуулах шийдвэрийг холбогдох байгууллагаас гаргажээ.
Хариуцсан байгууллагаас цаашид жолооч нарын харилцаа, үйлчилгээний соёлыг сайжруулах, зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатайг онцолж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.