0
Монгол, Солонгосын дипломат харилцаа тогтсоны 35 жилийн ойг тохиолдуулан "Korea Week" үйл ажиллаагааг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хотын захиргаа хамтран зохион байгуулж буй.
Тус өдөрлөгт БНСУ-ын Тэжон хотын бүтээлч эдийн засаг, инновацын төвийн зохион байгуулалт дор гоо сайхан, хүнсний технологийн салбарын Солонгосын ирээдүйтэй шилдэг старт-ап компаниуд оролцох юм. Мөн K‑pop, кино, хоол, уран зохиол, таеквондо зэрэг Солонгосын соёлыг танилцуулах арга хэмжээ болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.